Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японд агаарын хэт халалтын улмаас 57 хүн амиа алдаж, 18,000 хүн эмнэлэгт хүргэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы арлуудын ихэнх хэсэгт ер бусын сэрүүн зун болж байгааг өнгөрсөн сард мэдээлж байсан. Тэгвэл долдугаар сарын сүүлээс агаарын халалт эрчимжиж, өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрээд байна.

Их халуун эхэлсэн эхний долоо хоногт Япон даяар 57 хүн амиа алдаж, 18,000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний талаас илүү нь 65-аас дээш насны иргэд байна.

Мягмар гарагийн өглөө галт тэрэгний хэд хэдэн чиглэл эрчим хүчний тасалдлаас шалтгаалан зогсож, галт тэргэн дотрох агааржуулагч ажиллахаа больсноос есөн зорчигч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өчигдөр өглөөний 9:00 цагийн байдлаар Токиогийн төвд агаарын температур Цельсийн 32.5 хэм хүрээд байжээ.

Эрчим хүчний хомсдолд ороод байгаа галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч Кэйкю Корпораци зорчигчдод агааржуулагч ажиллуулах боломжгүй болсон тул цонхоо нээж явах, сэнс ашиглахыг зөвлөсөн байна.

Гэвч галт тэргэн дотор амьсгалах аргагүй болсон тул 900 орчим зорчигчоо эхний өртөөн дээр буулгаж, өөр чиглэлийн галт тэрэгт шилжүүлэн суулгажээ. Наритагийн нисэх буудлын өртөөн дээр Кэйкю компанийн ажилтнууд хүмүүст өөр компанийн галт тэргээр, эсвэл автобусаар Токио руу зорчихыг зөвлөж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News