Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин хөргөгчийг өндөр эрэг дээрээс хаясан эрд Испани улсын цагдаа хүнд шийтгэл оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хэд хоногийн өмнө Испанийн зүүн өмнөд Алмериа хотын ойролцоо зам дээр нэг эр хуучин хөргөгчийг өндөр эргээс хаян зугаацаж байгаа дүрс бичлэгээ тараасан байна.

Тэрээр хөргөгчийг дахин боловсруулж, байгальд шингээх зорилготой, бас эргээс унахдаа хэдэн удаа өнхрөхийг нь тоолох тухай дүрс бичлэгийг хийж буй хүнтэй ярьж байжээ.

Тэгвэл удалгүй Испанийн цагдаагийн газар эдгээр хүмүүсийг олж илрүүлээд 45,000 еврогийн торгууль, хаясан хөргөгчөө өөрийн гараар буцаан гаргаж, ном ёсоор нь хаях шийтгэл оноосон байна.

Цагдаагийн газрын албан ёсны твиттер хуудсанд шийтгүүлсэн хоёр этгээд хаясан хөргөгчөө эрэг өөд гаргахаар хүч шавхан ажиллаж байгаа дүрсийг үзүүлжээ.

Эдгээр хүмүүст “байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн” шалтгаанаар ял шийтгэл нэмж оноох магадлалтай байгааг цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч CNN сувагт ярьсан байна.

Мөрдлөгийн явцад эдгээр хүмүүсийг хөлсөлж ажиллуулсан хог хаягдлын компанийг илрүүлж, бас шийтгэл оноохоор болжээ.

Эх сурвалж: The Guardian