Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна.
Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан автобусаар тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм.
Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-иуд гүйцэтгэнэ.
Цагийн хуваарь:
Тээвэрлэлтийн зай: 260.5 км
Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут
Хөдлөх цэг:
Тариф:
Тасалбарыг цахим хэлбэрээр болон зорчигч тээврийн тасалбар борлуулах цэгүүдээс авч болох юм.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам