Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн орж буй усархаг борооны улмаас зарим газрууд үерт автаад байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.