Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхшүр: Орхон аймгийн Цэргийн штабын дарга буудуулж амиа алдсан эсэхийг шалгаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орхон аймгийн Цэргийн штабын дарга иргэн Б ажлын өрөөндөө буудуулж нас барсан хэмээх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр тархаад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Орхон аймгийн Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас барсан хэрэг гарлаа гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар тодруулъя?

-Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14:31 цагийн орчимд манай дарга ажлын өрөөндөө нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б нь ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Буудуулсан байдалтай олдсон гэсэн?

-Тухайн галт зэвсэг ямар маркийн, хэний эзэмшлийн бүртгэл, судалгаатай вэ гэдэгт эхний ээлжинд шалгалтын ажиллагаа явуулна. Дараагаар нь өөрийн амийг хорлосон уу, гадны нөлөөтэй юу гэдгийг тогтооно.