Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын зэвсэгт хүчин Сибирьт 100,000 гектар талбайн түймрийг унтрааснаа мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сибирьт шатаж байгаа ойн түймрийг унтраахаар ОХУ-ын зэвсэгт хүчний Ил-76 онгоц, Ми-8 нисдэг тэрэгнүүдийг өнгөрсөн долоо хоногоос дайчилж эхэлсэн билээ.

Тэгвэл эдгээр техникүүд Красноярск, Эрхүүгийн хязгаарт нийт 100,000 гаруй гектар талбайн түймрийг унтраасан тухай ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

“ОХУ-ын армийн нисэх хүчний баг Красноярск, Эрхүүгийн хязгаарт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 5-ны өглөөний байдлаар манай баг түймрийн бүсэд нийт 1,440 тонн ус цацаж, 100,000 гаруй гектар талбайн түймрийг унтраагаад байна” гэж уг мэдэгдэлд дурдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Ил-76 нисэх онгоцнууд 20 удаагийн нислэгээр 840 тонн ус цацсан бол Ми-8 нисдэг тэрэгнүүд 32 удаагийн нислэгээр 600 тонн усыг түймрийн голомтод цацжээ.

Оросын армийн нийт 10 ширхэг Ил-76 онгоц, 10 ширхэг Ми-8 нисдэг тэрэг наймдугаар сарын 1-нээс эхлэн гал түймэр унтраах ажилд оролцож байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС