Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгост зорчиж байсан гадаадын иргэд АНУ-д нэвтрэхдээ хатуу шалгуураар орно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засгийн газар дэлхийн 38 орны иргэдэд визгүй нэвтрэх онцгой эрх олгосон байдаг. Тодруулбал Европ тивийн ихэнх орнууд болон Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Япон зэрэг орны иргэд Нэгдсэн Улсад тодорхой хугацаагаар зорчихдоо визгүй нэвтрэх эрхтэй байдаг юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн эдгээр орны иргэд Умард Солонгост зорчиж байсан түүхтэй бол АНУ-д нэвтрэхдээ өөрийн улс дахь элчин сайдын яамнаас нь виз авах шаардлагатай болжээ.

Трампын засаг захиргаа Умард Солонгосыг 2017 оны арваннэгдүгээр сард “терроризмийг дэмжигч орон” гэсэн ангилалд оруулах шийдвэр гаргаж байсан юм. Уг шийдвэрийн хүрээнд тус улсад зорчиж байсан түүхтэй гадаадын иргэдэд визний өндөр шалгуур тавьж байгаагаа АНУ-ын төрийн департмент мэдэгджээ.

Гэхдээ Умард Солонгосыг “терроризмийг дэмжигч орон” ангилалд оруулснаасаа хойш 20 орчим сарын дараа ийм арга хэмжээ авах болсон шалтгааныг тайлбарлаагүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News