Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Sara, ikon.mn - text to speech

Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд орших Хужирт багийн “Хужирт” гэдэг газар өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.

Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өлгий аймгийн Булган сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ