Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас олон мянган иргэнийг нүүлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Красноярскын хязгаарын Ачинск хот дахь зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас олон мянган иргэнийг нүүлгэх арга хэмжээ авжээ.

Зэвсгийн агуулахад гал гарснаас дэлбэрэлт үүссэн бөгөөд тал тал тийш их хэмжээний төмрийн хэлтэрхий цацагдсан нь нэг цэргийн аминд хүрч, долоон хүнийг шархдуулсан байна.

Тус агуулахад 40,000 орчим танк болон их бууны сум хадгалагдаж байсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ. Агуулахаас 20 км-ын радиус дотор амьдардаг 11,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Ачинск хотын 100,000 оршин суугчид нүүхэд бэлэн байх чиглэл өгсөн тухай тус хотын дарга Илай Ахметов мэдээлжээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар 10 секунд тутамд дараалсан дэлбэрэлтүүд болж байгаа гэнэ.

Дэлбэрэлтийн улмаас хол шидэгдсэн сумнуудыг аюулгүй болгон цэвэрлэх шаардлагатай тул иргэд орон гэртээ эргэж ирэхэд багагүй хугацаа хэрэгтэйг мэргэжилтнүүд дүгнэжээ. Зэвсгийн агуулахад ямар шалтгаанаар гал гарсан нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian