2020/01/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,750.80₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
05:00
S31
-17°
06:00
S31
-17°
07:00
S31
-17°
08:00
S31
-17°
09:00
S32
-17°
10:00
S32
-15°
11:00
S32
-14°
12:00
S32
-13°
13:00
S32
-11°
14:00
S32
-8°
15:00
S32
-7°
16:00
S32
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

972 айлын түрээсийн орон сууцны хөтөлбөрт 35,058 иргэн бүртгүүлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Буянт-Ухаа 2 хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийг хийж дууслаа.

Ийнхүү бүртгэл дууссантай холбогдуулан нийслэлийн Орон сууны корпорациас мэдээлэл хийлээ. НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "Бүртгэлийн хугацаанд нийт 35,058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. 

Эдгээр иргэний 87 хувь нь түрээслээд өмчлөх хэлбэрт хүсэлтээ гаргасан бол 13 хувь нь энгийн түрээслэх хэлбэрт бүртгүүлсэн" хэмээв. Ангилал тус бүрээр тодруулбал,

  • Залуу гэр бүл 4,443 иргэн,
  • Төрийн албан хаагч 6,542 иргэн,
  • Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 9,549 иргэн,
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл  960 иргэн,
  • Өрх толгойлсон эцэг, эх 3,148
  • Ахмад настан 7,166
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл 3,134 иргэн бүртгүүлжээ. 

Түүнчлэн тэрбээр бүртгэлийг хугацааг сунгахгүй, нэмж бүртгэхгүй хэмээсэн юм. 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтад Засаг даргын зөвлөлөөс томилсон есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллах бөгөөд маргааш эхний хурлаа хийх аж. Мөн сонгон шалгаруулах явцад төрийн бус байгууллагуудын төлөөлөл хяналт тавих юм байна. 

Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн иргэд гурав хоногийн хугацаанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх журамтай.

x