Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосын жижиглэн худалдааны “ХААН” CU конвениенс сүлжээ дэлгүүр 8 сарын турш Солонгосчуудад Монголыг сурталчилна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 6
Сурталчилгаа

Asian economic сэтгүүлийн БНСУ дахь сэтгүүлч Сон Гиху ажил хэрэгч Монголчуудын үйлчлүүлэх дуртай CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүр БНСУ дахь салбаруудаараа 8 сард барих бөөн бөөн бэлгийн багцын талаар мэдээлсэн байна.

CU сүлжээ конвениенс дэлгүүрийг эзэмшигч БНСУ-ын BGF retail  групп үйл ажиллагаагаа эхлүүлсний 7 жилийн ой болон Монголд мастер франчайзинг бизнес эхлүүлсний 1 жилийн ойг тохиолдуулан 8 сарын турш үйлчлүүлэгчиддээ тасралтгүй, онцгой сюрприз барьж байгаагаа 7-р сарын 31-ний өдөр зарлалаа.

Тэдний ойн бэлгийн багцын нэгдүгээрт, CU-н БНСУ даяар өргөн тархсан  13,000 гаруй салбараар Монголын үндэсний хоолны шинэ менюг санал болгожээ. Монгол хоолны багцад: 

  • Монгол Бенто сет буюу Монгол хуушуур, Монгол амталгаатай гахайн мах , Өндөг будаатай хуурга
  • Монгол үхрийн махтай Онигири
  • Монгол амталгаатай хотдог (Монгол үхрийн махан амтат хуургатай)  багтаж байгаа бөгөөд 1000-4500 воны үнээр худалдаална. 

Сэтгүүлч Сон Гиху, Монгол хоол нь Солонгосчуудын амтархан иддэг чихэрлэг, давслаг амт шингэсэн байгааг дурдаад, арвин их махтайг онцолсон байна.

 

Бэлгийн багцын 2 дох сюрприз: Asiana airline компанийн Монгол руу нислэг үйлдэж эхэлсэн ойд зориулагджээ. 8 сарын турш  CU конвениенс сүлжээ дэлгүүрээс  ямар ч бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд mileage өгөх бөгөөд үйлчлүүлэгчид, төлбөрийн баримтны дугаараа CU вэб хуудас эсвэл CU app доторх эвент хуудас руу илгээснээр сугалаанд оролцох эрхтэй. 

2,1 сая mileage-ийг 70 хүнд бэлэглэх бөгөөд 30 мянган mileage цуглуулан Зүүн хойд Азийн орнуудад 2 талдаа үнэгүй нисэх боломжтой. 

Бэлгийн багцын 3 дахь сюрприз: CU сүлжээ конвениенс дэлгүүрээр үйлчлүүлэгчид 8 сарын турш хамгийн өргөн хэрэглэгддэг 60 орчим бүтээгдэхүүнийг  тал үнээр нь худалдан авах боломжтой. 

Бэлгийн багцын 4 дэх сюрприз: Долоо хоног бүрийн баасан гаригт өглөө 10 цагаас CU membership app-аар 8 төрлийн амтат зайрмагийг 100 вонд худалдан авах 50,000 ширхэг купон тараагдана.  

BGF retail группын захирал Пак Жэгү мэдэгдэхдээ, “CU брэнд зах зээлд тусгаар тогтносны 7 жилийн ой, гадаад зах зээлд үйл ажиллагаа тэлсний 1  жилийн ойд зориулж энэхүү сюрприз, эвентүүдийг бэлдсэн. Нийгэмд хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, жижиглэн худалдааны бизнесээ олон улсын зах зээлд тэлж, “Глобал retail” групп болохыг төлөвлөж байна” гэжээ.     

Монголд Премиум Группын Сентрал Экспресс СиВиЭс компани жилийн өмнө BGF retail групп-тэй “Мастер Франчайз” гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Улаанбаатарт анхны салбараа нээснээс хойш жилийн хугацаанд 50 салбар дэлгүүр нээжээ. Цаашид эх орныхоо өнцөг булан бүрт үйлчилгээний өндөр стандарт хангасан найрсаг, ажил хэрэгч 300 салбар дэлгүүр нээх зорилт тавьсан байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.