Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

LendMN зээлийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 5
Сурталчилгаа

Монголд хамгийн анх удаа хиймэл оюун ухаан дээр суурилсан барьцаагүй зээлийн үйлчилгээг нэвтрүүлэгч ЛэндМН компани “Инстоллмент зээл” шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүллээ. 

 

 

 

ЛэндМН-ийн хэрэглэгчид LendMN аппликейшн ашиглан 2 сая төгрөг хүртэлх зээлийг 30 хоног хүртэлх хугацаатайгаар зээлж цаг хугацаа орон зайнаас үл хамааран ердөө 5-хан минутын дотор яаралтай мөнгөний асуудлаа шийддэг. 

Тэгвэл энэ удаад хэрэглэгчдэд олгох зээлийн эрх нэмэгдэж, хугацаа уртасч 6 сая төгрөг хүртэлх зээлийг 90 хоног, 180 хоногоор зээлэн авч, авсан зээлээ сар бүр тэнцүү төлөлттэйгөөр хэсэгчлэн эргэн төлөх боломжтой боллоо. 

Инстоллмент зээл” бүтээгдэхүүнийг эхний ээлжид зээлийн болон шимтгэлийн эрх нь хамгийн дээд түвшиндээ хүрсэн хэрэглэгчиддээ нээж эхэлсэн тул та өөрийн аппликейшн рүү ороод шалгаад үзээрэй. 

Хэрэв танд тус зээлийн эрх хараахан нээгдээгүй байвал та богино хугацаат зээлээ хугацаандаа төлж, урамшууллын оноогоо цуглуулан өөрийн санхүүгийн сахилга баттай байдлыг харуулснаар зээлийн эрх шинээр нээгдэх боломжтой.  

Танд нэмж нэг зүйл сануулахад Зээлийн гэрээ байгуулсан харилцагчид зээлийн шинэ бүтээгдэхүүн авахын тулд ахин зээлийн гэрээгээ шинэчлэх шаардлагатайг анхаарна уу. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.