Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2019 оны Элсэлтийн бүртгэл дуусахад хэдхэн хоног үлдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

ГЕРМАН МЭДЛЭГ - МОНГОЛ УХААН

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн 2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэн авах Элсэлтийн шалгалт 2019 оны 8-р сарын 13-ны өдөр Улаанбаатар (Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхон)-д зохион байгуулагдах гэж байна.

МГТИС нь 2019 оны 4-р сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан.

Ингэснээр тус сургуулийн оюутнууд, төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн сурах, дотоодын болон гадаадын төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах үүд хаалга нээлттэй болж байгаа юм.

МГТИС нь энэхүү магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн

  • Инженерийн бэлтгэл,
  • Уул уурхайн боловсруулалтын инженерийн бакалавр,
  • Хүрээлэн буй орчны инженерийн бакалавр,
  • Механик инженерийн бакалавр,
  • Эдийн засагч инженерийн бакалавр хөтөлбөртөө элсэлт авах бөгөөд элсэлтийн бүртгэл 8-р сарын 12-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.
 

Элсэгчдээс Англи хэлний шалгалт авч, Математик, Физикийн ЭЕШ-ын оноог нь харгалзана

Элсэлтийн шалгалтанд зөвхөн Англи хэлний шалгалт хамаарах ба босго оноо нь В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш байна.

Математик, физикийн хичээлийн ЭЕШ-ын оноо нь МГТИС-ийн элсэлтийн шаардлагыг хангасан бол Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг бүрэн хангасан гэж үзнэ.

Бакалаврын хөтөлбөрт элсэх болзлыг хангаагүй тохиолдолд Инженерийн бэлтгэл хөтөлбөрт элсэх боломжтой ба МГТИС-ийн Англи хэлний элсэлтийн шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх, ЭЕШ-ын оноо нь зөвхөн Математикийн шалгалтад 560 ба түүнээс дээш авсан байна.

Шалгалтын бүртгэл 8-р сарын 12-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://campus.gmit.mn/registration холбоос болон 70232086, 70232090, 99905443 утаснаас лавлана уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.