2020/07/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,829.70₮
B30
УЛААНБААТАР
21°
|
16°
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
21:00
S40
15°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
14°
01:00
S40
14°
02:00
S40
14°
03:00
S40
13°
04:00
S40
13°
05:00
S40
13°
06:00
S40
13°
07:00
S40
13°
08:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: "Нийтийн эдэлбэр газар"-аар тогтоосон 32 газрын байршил

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газар”-ын байршлыг шинэчлэн тогтоожээ. 

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатараас  тодрууллаа.

- “Нийтийн эдэлбэр газар”-аар хэдэн байршлыг тогтоож, бүртгэж авсан бэ?

- Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 32 байршлыг тогтоон “Нийтийн эдэлбэр газар”-аар бүртгэн баталгаажуулсан.  

Өмнө нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25,104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон удаатай. Гэвч бодит байдал дээр зарим байршилд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна. 

- Яагаад тогтоол гаргасан байхад газар олголт хийгдэж, барилга барьсан гэж харж байна?

- Судлаад үзэхэд тухайн үед тогтоогдсон 86 байршлынхаа эргэлтийн цэгийг нарийн тогтоож газрын мэдээллийн санд бүртгээгүй. Мөн тухайн байршлуудаа байгууллагуудад хариуцуулж өгөөгүй хяналт сул байснаас болсон байна.

- Газар олголт хийгдсэн байршлуудаас дурдана уу?

- Тухайлбал, УДЭТ-ын арын Цэдэнбалын хөшөөтэй талбайг 2017 онд Улаанбаатар капитал компанид, Сүхбаатарын урд талын талбай, МУИС-ийн хоёрдугаар байрны урд талын талбай, Хан-Уул дүүргийн тэмээтэй хөшөөний баруун хойд талын талбай зэрэг таван байршилд газар эзэмших эрх олгосон байна.

Улмаар эдгээр газруудад хэн нэгэн, албан байгууллага барилга барих гэж байсныг бид илрүүлсэн. Мөн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож 32 байршилдаа оруулан нийтийн эдэлбэр газраар бүртгэсэн.

Эдгээр газарт хөрөнгө зарцуулалт хийгдээд барилга баригдсан тохиолдлууд нь хууль хяналтын байгууллагаар дамжин шийдэгдэнэ. 

- Дахиж иймэрхүү газар олголт газар олгох эрх өгөхгүй байх тал дээр хэрхэн ажиллах вэ?

- Бид 32 байршлынхаа эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоож, газрын мэдээллийн санд бүртгэсэн. Мөн цаашид хамгаалах тал дээр Нийслэлийн засаг дарга болон дүүргийн засаг даргатай нийтийн эдэлбэр газрыг арчлан хамгаалах тухай гэрээ байгуулсан.

"Нийтийн эдэлбэр газар"-аар тогтоосон газруудын байршил, талбайн хэмжээ:

 

 

x