Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа хорлохоор гол руу үсэрсэн согтуу эрийг эсэн мэнд аварчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан аврах ажиллагаа зохион байгуулснаа дурджээ.

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. 

Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.  Өнөөдрийн байдлаар гэхэд усны ослын хоёр удаагийн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.

 

Өчигдрийн эрэн хайх, аврах ажиллагаанд:

Усны осол /эрэн хайх, аврах/:

  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар 08.04-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас тус сумын Сарги багийн “Ногоо бригад” гэдэг газар хүртэл зүүн зүгт 28 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
     
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 12 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар мөн өдрийн 12:39 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 36 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
     
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ 08.04-ний өдрийн 15:38 цагийн орчим “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: 

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдож, хаалгаа онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 14:33 цагт очиж, иргэн Б-гийн байрны хаалганы цоож гацаж, дотор нь иргэн С /78 настай эмэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/, Х /9 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нар түгжигдсэн байсныг тэлэгч багаж ашиглан хаалгыг онгойлгож өгсөн.
     
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд нүхэн жорлонд хүн унаж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 01:37 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 01:48 цагт очиж, иргэн Б /25 настай эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, гарч чадахгүй байсныг гаргасан.
     
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт 08.07-ны өдрийн 22:20 цагт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж, иргэн Д-гийн жолоодож явсан “Ипсум” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ үерийн усанд суусан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд явсан иргэн Д /35 настай, эмэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/, Г /4 настай эмэгтэй / нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргасан. Мөн автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн гэжээ.