Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос маргаантай арлын орчимд цэргийн сургуулилалт хийхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Японтой худалдаа, дипломат харилцааны хямралд ороод байгаа Өмнөд Солонгос улс тус хоёр улсын хооронд маргаантай байдаг арлын орчимд цэргийн сургуулилалт явуулахаар болсныг Сөүлийн албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.

Хоёр улсын дунд оршдог хос хадан цохиог Өмнөд Солонгост Докдо, Японд Такешима гэж нэрлэдэг.

Өмнөд Солонгосын арми, тэнгисийн флот, агаарын хүчин 1986 онд энд анх удаа цэргийн сургуулилалт хийж байсан бол 2003 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулдаг болжээ. 

Харин энэ онд болох сургуулилалтыг Сөүлийн тал хойшлуулж байсан нь Японтой үүсгэсэн худалдааны маргааныг шийдвэрлэхэд саад болохоос сэргийлсэн хэрэг байсан гэнэ.

Гэвч өнгөрсөн Баасан гарагт Японы засгийн газар тусгай технологийн материал импортлох эрхтэй улсуудын жагсаалтаас Өмнөд Солонгосыг хассан нь хоёр орны харилцааг огцом муутгасан тул төлөвлөж байсан цэргийн сургуулилалтыг энэ сард багтаан зохион байгуулахад хүргэжээ.

“Цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах шийдвэр Токиод гарсны дараа тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин засгийн газрын шуурхай хуралдааныг нээж үг хэлэхдээ “Өмнөд Солонгос дахиад Японд ялагдах ёсгүй” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Korea Times