Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN

 “Гранд хилл” зочид буудалд

09:00 цагт “Хойт, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал болно. 

 “Новотел” зочид буудалд /3 давхарт/

09:00 цагт Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран “CSPRO Android Mobile Data Collection” сургалт зохион байгуулна. 

МУБИС-ийн хичээлийн А, Б байранд

09:00 цагт  “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ.

Нийслэлийн Амгалан амаржих газарт

11:00 цагт  “JCI Монгол” байгууллагаас нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлана.

Хангарди ордны III давхарт

11:00 цагт  "Нийтийн эдэлбэр газар" буюу иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлэл хийнэ.