Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Охиныхоо дүрд хувилж, Бразилын шоронгоос оргох гэсэн гэмт хэргийн бүлгийн толгойлогч баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өсвөр насны охины дүрд хувилж, шоронгоос оргохыг завдсан цуутай гэмт хэрэгтнийг илрүүлснээ Бразилын эрх баригчид Ням гарагт зарлажээ.

“Жижиг” хочтой Клаувиньо да Силва өөрийн хоригдож байсан Рио Де Жанейрогийн шоронгоос эмэгтэй хүний дүрд хувилан оргохыг завдсан ч илт сандарч байгаагаа цагдаа нарт харуулснаар баригдсан байна.

Тэрээр өөрийг нь эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо солигдож шоронгоос гарахыг завджээ. Одоо цагдаа нар түүний охиныг эцгийгээ шоронгоос оргуулах төлөвлөгөөнд оролцсон эсэхийг шалгаж байгаа гэнэ.

Рио Де Жанейро хотын шоронгийн захиргаа Силва хэрхэн зүсээ хувилгасныг харуулсан видеог сошиал хуудсандаа нийтэлжээ.

Да Силва нь Бразилын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлгүүдийн нэг болох “Red Command”-ын нэг толгойлогч юм байна. Түүний бүлэг Рио Де Жанейро хотын томоохон хэсгийн хар тамхины худалдааг хянадаг ажээ.

Шоронгоос оргох төлөвлөгөө нь Бямба гарагт бүтэлгүйтсэний дараа Да Силваг чанга дэглэмтэй шоронд шилжүүлж, сахилгын арга хэмжээ авсан байна.

 

Эх сурвалж: Associated Press