2020/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.43₮
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
20:00
S29
-20°
21:00
S29
-20°
22:00
S29
-20°
23:00
S29
-20°
00:00
S29
-20°
01:00
S29
-20°
02:00
S29
-20°
03:00
S29
-20°
04:00
S29
-20°
05:00
S29
-21°
06:00
S29
-21°
07:00
S29
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Instagram, WhatsApp үйлчилгээнүүдийн нэрийг өөрчлөхөөр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг

Фэйсбүүк компани өөрийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээнүүдийн брэнд нэрийг шинэчлэхээр болсон байна.

Эдгээр аппликэйшнүүд цаашдаа “Instagram from Facebook”, “WhatsApp from Facebook” гэсэн нэртэй болж, нэрэндээ эцэг компанийнхаа нэрийг хавчуулах гэнэ.

“Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нь Фэйсбүүк компанийн нэг хэсэг болохыг тодорхой харуулах зорилготой” гэж тус компанийн төлөөлөгч тайлбарласан байна.

Шинэ нэрнүүдийг App store дотор, бас аппликэйшн дотор ашиглах бөгөөд харин хэрэглэгчийн гар утасны дэлгэцэнд хуучин нэрээрээ хадгалагдах ажээ.

Хоёр компанийг Фэйсбүүк худалдаж авсны дараа эхэн үедээ үйл ажиллагаа нь харьцангуй бие даасан байж, энгийн хэрэглэгчид ч эдгээрийг Фэйсбүүкийн харьяа гэдгийг тэр болгон мэддэггүй байв. Эцэг компаниа хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд халдсан дуулианд хутгалдаж байхад энэ хоёр компани нэр цэвэр ажиллаж байлаа.

Гэвч сүүлийн үед Instagram, WhatsApp компаниудын үйл ажиллагааг Фэйсбүүк өөртөө нэгтгэх, төвлөрсөн удирдлагатай болгох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Удахгүй эдгээр үйлчилгээнүүд хоорондоо болон Фэйсбүүктэй мессэж солилцдог болох тухай яригдаж байгаа.

Энэ өөрчлөлт нь компаниудын дотор зөрчил маргаан үүсгэж, анхны үүсгэн байгуулагчид нь Марк Зукербэргтэй санал зөрөлдсөн шалтгаанаар явах болсон гэдэг.

Сүүлд АНУ-ын засаг захиргаа Фэйсбүүкийн үйл ажиллагаа нь шударга өрсөлдөөний зарчмыг зөрчсөн эсэхийг шалгаж эхлээд байгаа. Аппликэйшнүүдийн нэрний өөрчлөлт нь уг шалгалтын үеэр зөрчил илрэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ байж магадгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x