Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцаа холбооны салбарт хамгийн анхны lifestyle салбар нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 8 сарын 2
Сурталчилгаа

Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, тэр хэрээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын бизнесийн чиг хандлага, үйлчилгээний төрөл хэлбэр ч өөр болж байна. Үйлчлүүлэгчид маань бүхнийг нэг дороос авч, богино хугацаанд их зүйлийг амжуулах чин эрмэлзэлтэй болсон билээ.

Мобиком Корпораци ХХК нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ энэ л хэрэгцээ шаардлагыг бүрэн мэдэрч, харилцаа холбооны салбарт цоо шинэ lifestyle салбараа 3, 4-р хороололд байрлах Теди-2 салбартаа нэвтрүүллээ.

Хэрэглэгчид тухайн салбарт тав тухтай орчинд үйлчилгээ авахаас гадна энхрий бяцхан үрсээ тоглуулах, дэлхийн брэндийн кофе, амттаныг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм.

Теди-2 lifestyle салбарын нээлтийн арга хэмжээг өнөөдөр албан ёсоор зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада “Цаашид энэ төрлийн салбарынхаа тоог нэмж, цар хүрээг тэлэх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Мобиком Корпораци нь хамгийн анхны lifestyle салбараа Coffee bean & Tea leaf Mongolia-тай хамтран нэвтрүүлсэн бөгөөд тухайн салбараас үйлчилгээ авсан хэрэглэгчид амттан болон кофегоо 10%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах байнгын урамшууллаар бэлэг барьж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.