2021/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-16°
07:00
S32
-4°
08:00
S30
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S31
-11°
13:00
S31
-12°
14:00
S31
-12°
15:00
S31
-13°
16:00
S31
-13°
17:00
S31
-14°
18:00
S31
-14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дансандаа хамгийн их бэлэн мөнгөтэй компанийн титмийг Google анх удаа Apple-аас булаажээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг

Сүүлийн арав орчим жилийн хугацаанд Apple компани дансандаа хамгийн их бэлэн мөнгөтэй компанид тооцогдож байв.

Тэгвэл Google-ийн эцэг компани Alphabet анх удаа энэ алдрыг эзэмших болсныг Financial Times сонин өчигдөр мэдээлжээ. Сүүлийн байдлаар Apple компанийн бэлэн мөнгө $102 тэрбум байгаа бол Alphabet-ийнх $117 тэрбум болсон байна.

Гэхдээ энэ үзүүлэлт нь бизнесийн хувьд Google илүү дээр байгаа гэсэн үг биш гэнэ. 2017 онд $163 тэрбумыг хуримтлуулаад байсан Apple үндэстэн дамнасан компаниудад АНУ-ын засаг захиргаа гадаадад байгаа хуримтлалаа бага татвартай оруулж ирэх боломж олгосны үр дүнд нэлээд хэсэг бэлэн мөнгөө өөрийн хувьцааг худалдаж авах, ноогдол ашиг тараах зэрэгт зарцуулсан юм байна.

Эсрэгээрээ энэ тал дээр Google бага анхаарал тавьж, зарим хувьцаа эзэмшигчдээсээ шүүмжлэл сонсдог болоод байгаа ажээ. 

 

Эх сурвалж: Financial Times

 

x