Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японыг эсэргүүцэгч Өмнөд Солонгосын иргэн “зулын гол” болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Японы эсрэг үзэлтэй 72 настай эрэгтэй өчигдөр Сөүл хотын төвд өөрийгөө шатаасны дараа эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал нь хүнд байгааг Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдээллээ.

Зүүн Азийн хоёр хөршийн хооронд колоничлолын үеийн түүхтэй холбоотой маргаан зөрчил сүүлийн саруудад улам нэмэгдэж байгаа. Энэ сарын эхээр Японы засгийн газар өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг материалыг Өмнөд Солонгост экспортлох бодлогоо чангаруулсан.

Өнөөдөр Токиод болох засгийн газрын хуралдаанаар тус улсаас технологи импортлох эрхтэй 27 орны “цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах эсэх талаар хэлэлцэж, шийдэх гэж байна.

Колоничлолын үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын дээд шүүх гаргасан нь Токиогийн зүгээс дээрх алхмуудыг хийхэд хүргэсэн юм.

Өөрийгөө шатаасан иргэний цүнхнээс Японы засгийн газрын авсан арга хэмжээнүүдийг шүүмжилсэн утгатай тараах материалууд, мөн дэлхийн хоёрдугаар дайны үед сэкс боол байсан эмэгтэйчүүдээс анх удаа өөрийн түүхийг дэлгэсэн Ким Бок Дон агсны дурсамж ном олджээ.

Өнгөрсөн сард 78 настай эрэгтэй Сөүл дэх Японы элчин сайдын яамны гадна өөрийгөө шатааж амиа алдсан юм.

Өчигдөр Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нар Бангкокт болж буй ASEAN-ий чуулганы үеэр уулзаж, хоёр орны хооронд үүсээд байгаа маргаан зөрчлийн талаар хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй өндөрлөсөн байна.

1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг Япон улс колоничолж байх үеийн түүхтэй холбоотой эмзэг сэдвүүд хоёр орны хооронд байнгын зөрчил үүсгэдэг юм.

 

Эх сурвалж: Associated Press