Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ парламентын нээлтийн чуулганд хөгжлийн бэрхшээлтэй хоёр гишүүн анх удаа оролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Японд болсон парламентын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн сонгогдсон юм.

Тэргэнцэртэй гишүүд болох Ясүхико Фунаго, Эйко Кимура нар өнөөдөр асрагч нарынхаа тусламжтайгаар парламентын дээд танхимын анхны чуулгандаа сууцгаажээ.

Японы парламент тэдний асрагч нарын цалинг төлөх шийдвэр гаргаж, чуулганы танхимын хоёр суудлыг өөрчлөн засварлаж, тэргэнцэрт тааруулсан байна. Үүнээс гадна парламентын ордны үүд, шат зэргийг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ бүхэнд нийт 880,000 иений ($8,000) зардал гаргасан байна.

61 настай Фунаго нь ALS хэмээх мэдрэлийн өвчтэй тул хөдөлж, ярьж чаддаггүй байна. Тэрээр асрагчтайгаа харьцахдаа нүдээ хөдөлгөж ойлголцдог. Мөн амны хөдөлгөөнөөрөө компьютер удирдаж санаагаа бусдад ойлгуулдаг байна.

Харин 54 настай Кимурагийн баруун гараас бусад хүзүүнээс доош бүх бие нь мэдээгүй ажээ. Одоо Японд 9.63 сая орчим биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг байна.

Тэдгээрийн нийгмийн асуудалд хууль тогтоогчдын анхаарлыг хандуулахад Фунаго, Кимура нар чухал үүрэг гүйцэтгэх ажээ.

 

Эх сурвалж: AFP