Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Түймэр унтраах зорилготой анхны Ил-76 цэргийн ачааны онгоц Красноярскт иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сибирийн бүс нутагт шатаж буй ойн түймэртэй тэмцэх зорилгоор зэвсэгт хүчнийг дайчлах тушаалыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр батлан хамгаалах яамандаа өгсөн билээ.

Тэгвэл түймрийн голомт болж байгаа Красноярскийн хязгаарт анхны Ил-76 цэргийн ачааны онгоц ирсэн тухай өнөөдөр тус улсын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Оренбург хотоос ирсэн уг нисэх онгоц нь ус цацах төхөөрөмжөөр тоноглогдсон, 42 тоннын ус тээх багтаамжтай юм байна.

Оросын армиас нийт 10 ийм онгоц, 10 нисдэг тэргийг гал түймэр унтраах ажиллагаанд оролцуулахаар болжээ. Онгоц, нисдэг тэрэгнүүдийг Тверь, Ростов, Брянск, Иваново, Оренбург, Псков, Уляновскод хуваан байрлуулахаар болсон гэнэ.

Өчигдрийн байдлаар ойн түймрийн хамрах хүрээ 2.8 сая гектар талбайтай болсноос хамгийн том хэсэг нь Якут (1.1 сая гектар), Красноярск (1 сая гектар), Эрхүү (700,000 гектар) мужуудад байгааг Оросын Ой Тайгийг Хамгаалах газар мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС