Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Объектын гал түймрийн аюулаас 660 хүний амь насыг авран хамгаалжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2,885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Объектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1,123 гэр орон сууц шатсан байна.

Түүнчлэн эдгээр гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23.6 хувиар өсөж, харин учирсан хохирлын хэмжээ нэг дахин буурсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.