Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад барьсан Монгол бэлэг

Б.Ану
2019 оны 8 сарын 1
iKon.MN
 
Photo: AFP

АНУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад монгол адуу бэлэглэсэн тухай америкийн хэвлэлүүд тэдний уулзалтын үеэр сонирхон асууж байсан билээ.

Энэ үеэр Дональд Трамп бэлгийн мориныхоо зургийг харсан тухай хэлээд мөн түүнийг Ялалт гэж нэрлэсэн тухайгаа ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ялалтыг Д.Трампын хүү Бэррон Трампад дурсгаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэглэсэн адууны зургийг Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Стефани Гришэм твиттер дэх албан ёсны хуудастаа хуваалцсан байна.

Тэрбээр Монголчуудын энэхүү уламжлалт бэлгэнд Ерөнхийлөгчийн гэр бүл талархаж буйг илэрхийлээд Ялалтыг эх нутагтаа үлдэх тухай жиргэсэн байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын уулзалтын үеэр түүнд өгсөн бэлгэнд "Говь" компанийн бүтээгдэхүүнийг дурсгажээ.

 

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дэмжихээ илэрхийлээд буй.