2020/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,759.65₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
18:00
S32
-10°
19:00
S31
-13°
20:00
S31
-14°
21:00
S31
-16°
22:00
S31
-16°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы их, дээд сургуульд суралцах амьжиргааны баталгааны хэмжээ нэмэгджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN

Герман улсад их, дээд сургуульд суралцах: Амьжиргааны баталгааны хэмжээ нэмэгдэх тухай Германы Элчин сайд яам мэдээлэл гаргажээ.

Мэдээлэлд:

2019 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Герман Улс дахь амьжиргааны баталгааны хэмжээ нэг сарын 853 евро буюу нэг жилд 10.236 евро болон нэмэгдэнэ.

Амьжиргааны баталгааны хэмжээг ийнхүү нэмж буй нь 2019.09.01-ний өдрөөс эхлэн мэдүүлэх бүх визийн мэдүүлэгт хамаарна.

Үүний дагуу хязгаарлагдмал эрхтэй дансан дахь амьжиргааны баталгааны мөнгөний хэмжээ 2019.09.01-ний өдрөөс эхлэн энэ шинэчлэгдсэн хэмжээнд хүрсэн байх ёстой болно. 2019.09.01-ний өдөр хүртэлх шилжилтийн хугацаанд амьжиргааны баталгаа өмнөхийн адил нэг сарын 720 евро хэвээр байна.

ЧУХАЛ ЗҮЙЛ: Цааш залгуулаад Герман дахь Гадаадын иргэдийн асуудал эрхлэх газраас оршин суух зөвшөөрөл олгоход нэг сарын амьжиргааны баталгаа нь шинэчлэн тогтоосон хэмжээнд буюу нэг сарын 853 евро хүрч буйг нотлох шаардлагатай. Ингээгүй тохиолдолд оршин суух зөвшөөрөл олгохгүй буюу улмаар их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болох юм.

Иймд Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам амьжиргааны баталгаа шинэчлэгдсэн хэмжээгээр нэг сарын 853 евро болсныг одооноос эхлэн анхаарах буюу мөрдөхийг зөвлөж байна.

90-ээс дээш хоногоор оршин суух үндэсний виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны цахим хуудсанд ЭНЭ холбоосоор унших боломжтой.

Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны Фэйсбүүк дэх албан ёсны хуудаснаас мөн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

x