2020/08/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.45₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
20:00
S30
17°
21:00
S29
15°
22:00
S31
13°
23:00
S31
12°
00:00
S31
11°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөтөлбөрийн хүрээнд шүдний цоорлын эмчилгээг 86,946 удаа хийлгэсэн байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээд уг хөтөлбөрт 63,750 хүүхэд хамрагдаад байгааг хэллээ.

Хүүхдүүдийн хийлгэсэн эмчилгээний хувьд шүдний цоорлын эмчилгээг 86,946 удаа хийлгэжээ. Харин урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмчилгээ хийх шаардлагагүй эрүүл шүдтэй хүүхэд 2,777 байсныг онцлов. 

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээ тус бүрээр нь харвал:/эмчилгээний төрөл, тоо/
  • сувгийн эмчилгээ 18,049
  • урьдчилан сэргийлэхээр эрдэсжүүлэг түрхлэг 56,375
  • сүүн шүдэндээ цоорол тогтоох түрхлэг 86,756
  • шүдний ховил битүүлэх 34,554
  • шүд авалт 19,091 
  • шүдний цоорлын эмчилгээ 86,946

Одоогийн байдлаар нийт хамрагдсан хүүхдүүдийн 34,981 хүүхэд Улаанбаатараас байгаа бол орон нутгийн хувьд Дорнод аймгаас хамгийн их буюу 3,677 хүүхэд, Төв аймгаас 142 буюу хамгийн бага хүүхэд хамрагдаад байна.

 

“2019 онд уг хөтөлбөрт эхний ээлжид 2-6 насны хүүхэд нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60,000 хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд бид долоо хоног бүр хамрагдсан хүүхдийн тоог шинэчилж авдаг. Ингэж хүүхдүүдийн шүдийг эмчлэхээс гадна яаж өвчлүүлэхгүй байх талаар эмч нар зөвлөгөө өгч байгаа. Учир нь хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо чухал үр нөлөө үзүүлэх юм.

Түүнчлэн гэрээ хийсэн эмнэлгүүдийнхээ араас тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж буй эсэхэд байнгын хяналт тавихын зэрэгцээ ариутгал халдваргүйжүүлэлт дээр нь маш их анхаарч ажилладаг” хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхтуяа хэлэв.

x