Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Богдхан уулын трейл 2019” арга хэмжээг зохион байгууллаа

ikon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа.

Тус тэмцээнд амжилттай оролцсон Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн уг тамирчид дэлхийн хамгийн том ультра трейл уралдаан буюу “Ultra trail Mont blank”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Энэ удаагийн тэмцээн нь Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд гадаадын 10 гаруй орны 70 гаруй, дотоодын 80 гаруй тамирчид оролцов.

Тэд насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдсөн аж.

Энэ жилээс тус тэмцээн нь олон улсын онооны зэрэглэлтэй тэмцээн болсноор өнгөрсөн оны Богдхан уулын трейл тэмцээнтэй харьцуулахад гадаадаас ирсэн тамирчдын тоо цаашид өсөх хандлагатай байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.