Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone анх удаа Apple-ын орлогын талаас бага хувийг бүрдүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой АНУ-ын Apple компани энэ оны хоёрдугаар улирлын үр дүнгээ танилцуулжээ. 

Тус компани өнгөрсөн гурван сарын хугацаанд $53.8 тэрбумын орлого олсон нь шинжээчдийн тооцоолж байсан төсөөллийг давж, жилийн өмнөх мөн үеэс нэг хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

iPhone-ий орлого дангаараа $25.99 тэрбум болсон нь өмнөх оны хоёрдугаар улирлын орлого болох $29.47 тэрбумаас буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр iPhone нь 2012 оноос хойш анх удаа Apple компанийн орлогын талаас бага хувийг бүрдүүлж байна.

Харин онлайн үйлчилгээний бизнесүүд нь Apple-д $11.46 тэрбумын орлого оруулжээ. Үүнээс гадна зүүдэг төхөөрөмжүүд болох Apple Watch, AirPods бүтээгдэхүүнүүдийн орлого огцом өссөн байна. Энэ хоёр салбарын орлогыг нэгтгэвэл АНУ-ын топ 50 компанийн жагсаалтад орохуйц үзүүлэлттэй байгааг Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук мэдэгджээ.

Эдгээрээс гадна Mac төрлийн компьютерын орлого $5.82 тэрбум, iPad бүтээгдэхүүний орлого $5.023 тэрбум болж өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна.

Өнгөрсөн гурван сарын хугацаа нь тус компанийн түүхэнд хамгийн өндөр үр ашигтай хоёрдугаар улирал болсон бөгөөд үүнд үйлчилгээ, зүүдэг төхөөрөмжийн салбаруудын өсөлт чухал нөлөө үзүүлснийг Кук мэдэгджээ.

Apple компани төхөөрөмж үйлдвэрлэгчээс үйлчилгээ үзүүлэгч компани болох чиглэлд амжилттай шилжиж байгааг энэ удаагийн тайлан батлан харуулсан байна.

 

Эх сурвалж: The Verge