Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний хагаст амжилттай болсон 4,381 эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 8.9% нь хоёр ба түүнээс дээш уулзалтаар эвлэрчээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн нэгдсэн дүнг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын шүүхээр 2019 оны эхний хагас жилд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 9,217 нэхэмжлэл болон өргөдөл гаргажээ. Тухайлбал,

  • Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 8,967
  • Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл 1
  • Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 249 байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 8,967 өргөдлөөс 6,210 өргөдлийг шийдвэрлэж, түүний 4,579 буюу 73.7 хувьд нь эвлэрэл амжилттай болсон байна.

Харин тайлангийн үеийн эцсийн үлдэгдлийг харвал 1,003 нэхэмжлэл болон өргөдөл буй аж. 

График 1. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 8,967 өргөдлөөс 839 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 962 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татаж, 6,210 өргөдлийг шийдвэрлэж, 956 өргөдлийн үлдэгдсэн байна.

График 2. Шийдвэрлэсэн өргөдлөөс амжилттай байдал (хувь) 

 

Дээрх графикт  шийдвэрлэсэн 6,210 өргөдлөөс 4,540 буюу 73.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1,631 буюу 26.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсныг харуулав. Эвлэрэл амжилттай болсон хувь нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өссөн үзүүлэлт байв. 

График 3. 2018 оны эхний хагас жилд шийдвэрлэсэн иргэний хэрэг болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар амжилттай шийдвэрлэсэн өргөдөл 

2019 оны эхний хагас жилд нийт 18,664 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар  4,579 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувьтай тэнцүү байна. Энэ нь иргэний хэргийн шүүхийн ачааллын тавны нэгийг буруулсан болохыг албаныхан хэлж байна.

Ийнхүү Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2019 оны эхний хагас жилийн дүнг өнгөрсөн оны дүнтэй харьцуулбал:

  • Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 5.68 хувь,
  • Шийдвэрлэсэн байдал 0.58 хувь,
  • Шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 1.22 хувиар тус тус өссөн бол тайлангийн үеийн эцсийн үлдэгдэл 13.31 хувиар буурчээ. 

График 5.  Эвлэрэл амжилттай явагдсан байдал (маргааны төрлөөр)  

 

Үүнээс харвал нийт шийдвэрлэсэн (4,735) иргэний эрх зүйн маргааны 4,381 өргөдөл буюу 92.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай, 354 өргөдөл буюу 7.5хувь нь эвлэрэл амжилтгүй, долоон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд таван өргөдөл буюу 71.4 хувь нь эвлэрэл амжилттай, хоёр өргөдөл буюу 28.6 хувь нь эвлэрэл амжилтгүй явагдсан байна. 

Ингэхдээ нийт амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 391 нь хоёр ба түүнээс дээш уулзалтаар эвлэрчээ.

Харин улсын төсөвт 147,558,869 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж байдлаар төвлөрүүлсэн байна.

 

Эх сурвалж: Шүүх захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэн