Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхүү мужид хоёр дахь удаагаа үерийн гамшиг нүүрлэж, онц байдал зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сибирийн Эрхүү мужид өнгөрсөн Бямба гарагт орсон хүчтэй аадар борооны дараа хоёр дахь удаагаа үерийн гамшиг нүүрлэсэн тул ОХУ-ын онцгой байдлын яам өнөөдөр тус бүс нутагт онц байдал зарлажээ.

Энэ удаагийн үерт одоогийн байдлаар 20 суурингийн 470 гаруй амины орон сууц өртөж, 2,699 оршин суугч нэрвэгдээд байна. Тэдгээрийн 653 нь хүүхдүүд байгааг албаныхан мэдээлжээ.

Үерийн улмаас “Сибирь” хурдны авто замын зарим хэсгийг хаасан байна.

Зургаадугаар сарын сүүлээр Эрхүү мужид эхний удаа үер болоход есөн тосгон суурингийн 10,900 орчим амины орон сууц өртөж, 42,700 хүнийг толгой хоргодох орон гэргүй болгосон юм.

Энэхүү гамшгийн улмаас 25 хүн амиа алдаж, долоон хүн сураггүй болоод байна.

 

Эх сурвалж: ТАСС