2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
20:00
S30
20°
21:00
S29
18°
22:00
S29
16°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S31
11°
04:00
S31
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгаас хамгаалах салбарт БНЭУ-тай хамтран ажиллах болон алба хаагчдыг суралцуулах талаар санал солилцлоо

ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Монхиндэр Пратап Синхтэй уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд хоёр орны Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай болон алба хаагчдыг суралцуулах талаар санал солилцсон юм.

Онцгой байдлын ерөнхий газрын хувьд БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газартай Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.

 

Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болох юм.

Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2017- 2018 онд Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Англи хэлний анхан шатны сургалтад хамрагдсан билээ.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-ын Элчин сайдын яамнаас тус сургалтыг цаашид уламжлал болгон зохион байгуулж, дунд, ахисан шатны сургалтуудад манай алба хаагчдыг хамруулна гэдэгт найдаж буйгаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Эх сурвалж: ОБЕГ

x