Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлжээ.

Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ба Хүүхдийн Яаралтай тусламжийн тасгуудад өнгөрсөн оноос эхэлж олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг нэвтрүүлж эхэлсэн.

Тиймээс энэ сарын 24-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор үнэлгээ хийсэн аж.

Үнэлгээгээр ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг ямар нэг анхааруулга, сайжруулах зөвлөмжгүйгээр 100% хангасан болохыг магадласан байна.

 

Эх сурвалж: ЭМЯ