Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Этиопчууд нэг өдрийн дотор 350 сая мод суулгаж, дэлхийн дээд амжилтыг тогтоов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Этиопын ерөнхий сайд Абий Ахмед мод суулгаж байгаа нь

Өнгөрсөн Ням гарагт дорнод Африкийн Этиоп улс даяар мод тарих арга хэмжээ зохион байгуулагдаж, нийт 350 гаруй сая мод суулгажээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн тулд тус улсын засгийн газар “Ногоон өв” нэртэй санаачилгыг эхлүүлж, энэ зуны турш дөрвөн тэрбум мод суулгах зорилт тавьсан нь иргэн бүр доод тал нь 40 мод суулгана гэсэн үг юм.

НҮБ-ын тоо баримтад өгүүлснээр 2000-аад оны үед Этиопын газар нутгийн дөнгөж дөрвөн хувь нь ой модоор бүрхэгдсэн байжээ. Зуун жилийн өмнө энэ хэмжээ 35 хувьтай байсан гэнэ.

Ням гарагт орон даяар нийтдээ 353 сая мод суулгасныг Этиопын инноваци, технологийн сайд, доктор Гетахун Мекура твиттер хуудсандаа Даваа гарагийн өглөө мэдээлжээ.

Нэг өдөрт хамгийн олон мод суулгасан дээд амжилтыг Энэтхэг улс 2016 оноос хойш эзэмшиж байснаа ийнхүү Этиоп улсад алдаж байна. Тухайн үед Энэтхэгчүүд нэг өдрийн дотор 50 сая мод суулгаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian