Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэгт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд гал гарчээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд өчигдөр гал гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:08 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч 17:14 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч 17:27 цагт нэмэлтээр очиж, нэг цаг 30 минутын турш ажиллаж галын бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.