Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Даншиг наадмын нээлтийг бусниулсан сарлагийг холбогдох албаны хүмүүс зогсоосон гэв

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам энэ сарын 27-нд болжээ.

Тус наадмын нээлтийн үеэр уяанаасаа алдуурсан сарлагийн бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. 

Бичлэгт гарснаар сарлагийг зогсоож чадахгүй байгаа бөгөөд энэ талаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Чинбатаас тодруулахад "Энэхүү Даншиг наадам нь таван жилд нэг удаа болдог. Баянхонгор аймаг олон сарлагтай гэдгээрээ алдартай учир тухайн өдөр наадмын нээлтэнд 10 гаруй сарлаг оролцуулахаар төлөвлөж байсан.

Гэвч нээлтийн үеийн чанга дуу чимээнээс сарлаг үргэж, нэг сарлаг уяанаасаа алдуурч үймүүлсэн. Хашаанаас гарч зугтсан тус сарлагийг холбогдох албаны хүмүүс зогсоосон. Мөн тухайн өдөр Сарлагийн баяр, сум сурталчлах өдөрлөг болсон" гэсэн юм.

Бичлэг үзэх:

https://www.facebook.com/munguu.ganzorig/videos/435761853676490/