Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын арми энэ долоо хоногт Тайваний ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Тайваний орчмын тэнгисийн усанд цэргийн сургуулилалт зохион байгуулах болсноо Хятадын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Яг хэзээ болох, ямар зэвсэг техник оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч Тайваний арлаас баруун зүгт оршдог Гуандун, Фужянь мужуудын эргийн зарим хэсэгт Даваа гарагийн өглөөний 6:00 цагаас Баасан гарагийн оройн 6:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна.

Мөн Тайваний арлаас хойд зүгт оршдог Зежянь мужийн эргийн зарим хэсэгт өнөөдрөөс Пүрэв гарагийн орой хүртэл хөл хорьжээ.

Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Тайваний арлын орчимд цэргийн сургуулилалтаа нэмэгдүүлэх болсон.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын батлан хамгаалах яамнаас гаргасан бодлогын баримт бичигт Тайваний арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэдгийг зааж, салан тусгаарлах санаархлыг нь зэвсгийн хүчээр таслан зогсоохоо илэрхийлж байв.

Тайваний батлан хамгаалах яам хоёр орныг зааглаж байдаг хоолойд өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдээлжээ.

Тус арал улс өнгөрсөн тавдугаар сард жил тутмын цэргийн сургуулилалтаа зохион байгуулсан юм. 

 

Эх сурвалж: Reuters