Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

#FEELMONGOLIA богино хэмжээний видео уралдааны шилдгүүд тодорлоо

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсыг олон улсад сурталчлах богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааныг өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ.

Уралдаанд нийт 20 орчим бүтээл ирүүлснээс “Зөвхөн Монгол Улсад үзэх, харах, мэдрэх боломжтой байгалийн, түүхийн, соёлын болон дөрвөн улирлын онцлогийг харуулсан 30-40 секундын дуу, дүрсний өндөр чанартай байх” шаардлагуудын дагуу дүгнэж, шалгаруулжээ. 

Ийнхүү шалгарсан бүтээлүүдийн шагналыг өнөөдөр гардуулан өглөө. 

Ажлын хэсгийн гишүүдийн өгсөн оноог дүгнэн #FeelMongolia уралдаанд ирүүлсэн 19 бүтээлээс нэгдүгээр байранд нэг, хоёрдугаар байранд хоёр, гуравдугаар байранд гурван бүтээлийг тус тус шагнахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

I байр – Н.Баттулга 62 оноогоор

II байр – Э.Энхдэлгэр 59 оноогоор

II байр- С.Сайнхишиг 57 оноогоор

 

III байр- Э.Мөнхцэцэг 50 оноогоор

III байр- Б.Хишигбаатар 48 оноогоор

III байр- Н.Тэмүүн 47 оноогоор шалгарчээ. 

"Богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаанд оролцогчдын зүгээс энэ төрлийн зураг авалт цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддагч төрийн байгууллага үнэлэх нь тун ховор байдаг. Харин энэ удаагийн  #FEELMONGOLIA богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан цаг үеэ олсон аялагчид тэр дундаа жуулчдыг татах бас нэг алхам болж байгаад талархаж буйгаа илэрхийлж байна. Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг 1-5 жилийн хугацаанд цуглуулсан дүрс бичлэгүүд бүтээсэн" гэдгийг оролцогчид онцлон хэлж байлаа. 

 

 

Эх сурвалж: БОАЖЯ