Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл рүү тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж байжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам оруулах гэж байсныг зогсоожээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд нийт зургаан тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцдаа ийнхүү зөрчлийг илрүүлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар