Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн өмнөд Азид гуйлга гуйж аялалаа үргэлжлүүлдэг өрнөдийн жуулчид олширчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өрнөдийн орнуудаас Зүүн өмнөд Азид ирж байгаа үүргэвчтэй аялагчдын дунд “Begpacking” гэж нэрлэдэг шинэ хандлага бий болоод байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ нь цаашдын аялалаа үргэлжлүүлэхийн тулд нутгийн иргэдээс мөнгө гуйх үзэгдэл юм. Зарим залуу жуулчид нутгийн иргэдэд авсан зургаа зарах, эсвэл гудамжинд янз бүрийн урлагийн тоглолт үзүүлж цааш аялах мөнгөө олдог бол зарим нь зүгээр л гуйлга гуйдаг болжээ. Ингэхдээ тэд бичиг баримтаа гээсэн, мөнгөө хулгайд алдсан гэх зэрэг шалтаг хэлдэг байна.

Харамсалтай нь тэдэнд мөнгө хандивлаж байгаа нутгийн иргэд ихэнхдээ өөрсдөөс нь ядуу амьдралтай хүмүүс байдаг гэнэ.

Сүүлийн үед Тайланд, Индонез зэрэг улсуудын эрх баригчид “Begpacking” төрлийн жуулчидтай тэмцэх журам боловсруулаад мөрдөж эхэлжээ.

Жишээ нь Хонг Конгийн гудамж талбай гурван жилийн өмнө жуулчдын урлагийн тоглолт, үзүүлбэрээр дүүрээд байсан бол сүүлд шинэ хууль гаргаснаар ийм үйлдлийг хориглох болсон байна.

Индонезийн Бали арлын захиргаа нутгийн иргэдээс мөнгө гуйж буй жуулчныг харьяа улсынх нь элчин сайдын яаманд хүлээлгэж өгдөг журамтай болжээ.


Эх сурвалж: The Guardian