Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэ: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн ачаар хүүхдүүддээ дахин хэдэн жил хань болох нь

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Нөхөр бид хоёр өрхийн эмнэлэг дээрээ В, С вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд надаас С вирус илэрсэн.

Дараагаар нь тоолох шинжилгээ өгөхөд эм уух шаардлагатай гэсэн тул Харвони эмийг эрүүл мэндийн даатгалаараа 50 хувь хөнгөлүүлж, нийт гурван сарын хугацаанд уугаад шинжилгээ өгөхөд сайн гарлаа. Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол би элэгний вирустэй гэдгээ мэдэхгүй явсаар ямар хүндрэл гарах байсныг мэдэхгүй. Тиймээс Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн ачаар хүүхдүүддээ дахин хэдэн жил хань болж явах болсондоо ихэд баяртай байна" хэмээн Налайх дүүргийн иргэн Л.Эрдэнэ хуучиллаа. 

Тэрбээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж буй "Дэлхийн хепатитийн өдөр"-ийг угтан өдөрлөгт мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахаар иржээ.

Түүний адилаар олон хүн элэгний вирус илрүүлэх шинжилгээ өгөх, дотор эрхтний эход үзүүлэх, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авахаар тус тусын асар дээр нь дарааллын дугаараар ээлжээ хүлээж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Шинжилгээ өгөхийн тулд эхлэн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийнхөө асарт бүртгүүлэх бөгөөд эрүүл мэндийн даатгалтай эсэхээс хамаарч, хоёр төрлийн эгнээнд зогсон бүртгүүлэн шинжилгээний бичиг авах ёстой.

Харин бичгээ авсны дараагаар Үзлэг, шинжилгээ гэсэн хаягтай асарт очиж түргэвчилсэн шинжилгээ өгч, 30 минутын дараа хариугаа авах боломжтой юм байна.

Мөн Улсын I, II, III төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Мөнгөн гүүр, Элэгний төв зэрэг асарт нарийн мэргэжлийн эмч нар дотор эхо, үзлэг, зөвлөгөөг оршин суух харьяалал, даатгалтай эсэхийг үл харгалзан иргэн бүрт өгч байна.

Л.Бямбасүрэн: Үзлэгт хамрагдвал зохих иргэдийн 59 хувь нь үзлэгт хамрагдсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Дэлхий нийтэд элэгний вирусийн архаг халдвартай 325 сая хүн амьдарч байна.

Жил бүр 1.3 сая хүн элэгний хорт хавдрын улмаас нас бардаг тухай харамсалтай тоо ч бий.

Тиймээс олон улсад "Дэлхийн хепатитийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил манай улс "Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулъя" уриан дор өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Манай улсын хувьд элэгний хатуурал, хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Тиймээс иргэдийн вирусийн халдвараас сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах, нас баралтыг багасгах зорилттой ажиллаж байгаа. 

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдвал зохих нийт иргэдийн 59 хувь буюу 900 мянга орчим хүн хамрагдсан. Тэдний 10.7 хувь С вирусийн халдвартай, 8.1 хувь нь В вирусийн халдвартай гарсан. Эдгээр хүн зохих эмчилгээгээ хийлгэж байна.

Иргэд харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж элэгний вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой тул идэвхтэй хамрагдаарай" гэж байлаа.

Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой

 
Гэрэл зургийг mpa.mn

Өдөрлөгт эмнэлгүүдээс гадна Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэхчлэн төрийн байгууллагууд элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга, эрүүл амьдралын хэв маяг болон холбогдох мэдээллийг өгч ажиллаж байгаа юм. 

Үүнээс онцлоход Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгалд хамруулж байна.

Энэ тухай "Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 15-аас дээш насны даатгуулагчид үзлэг, шинжилгээнд хамрагдах, эмийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Өнөөдрийн өдөрлөгт зориулж, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлогын байцаагч нар ажиллаж, эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг даатгалд хамруулж байна.

Хуулийн дагуу иргэд эрүүл мэндийн даатгалыг жил алгасалгүй заавал төлөх ёстой. Гэхдээ өнөөдрийн тухайд зөвхөн 2019 оны даатгалын мөнгийг нь авч, энэ жилийн даатгалыг хийж байна" хэмээн ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхтуяа ярилаа.

Эрүүл мэндийн даатгалгүй иргэд үүнд хамрагдахын тулд

  • Төрийн банкны 10250021908,
  • Улаанбаатар хотын банкны 2600051685 дансанд жилийн хураамж 38,400 төгрөг тушаан баримтаа авч очих, эсвэл бэлэн мөнгөө тушаах ёстой. 
Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг