2020/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,759.65₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
17:00
S32
-8°
18:00
S32
-10°
19:00
S31
-12°
20:00
S31
-14°
21:00
S31
-16°
22:00
S31
-16°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим голын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгдэж, үерийн түвшинг давжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын өдрүүдэд орж буй усархаг борооны улмаас зарим голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давжээ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгдсэн байна. 

Мөн Үүр, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол, Туул гол орчимд үерийн түвшинг 5-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэжээ. Түүнчлэн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байгаа юм.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр маргааш Хэрлэн гол, Эг гол, Туул голын усны түвшин 20-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн аюултай түвшинг 25 см давах хэмжээнд хүрэв. Иймд дээр дурдсан гол болон гол мөрний сав газраар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

Эх сурвалж: ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтэс

 

x