Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Солонгосын 170 гаруй хүн Горхи Тэрэлжийн "Монгол Оллэ" явган аяллын маршрутаар алхах фестивальд оролцлоо

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жэжү хотын Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд Олле стандартын явган аяллын чиглэл /маршрут/ тогтоон тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Жэжү Олле” нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2019 оны энэ сарын 17-нд Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт тохижуулсан Монгол Оллэ явган аяллын маршрутаар хоёр улсын явган алхагчдын фестивалийг зохион байгууллаа.

Солонгос улсаас 70 алхагч, Монголоос Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, "Хайрхан", "Мазаалай", "UB Хайкинг", "Эрүүл Монгол Хайкинг" клубийн нийт 100 гаруй төлөөлөл оролцож, 11 км-ийн хамтарсан алхалт хийв. Алхагчид энэ үеэрээ Тэрэлжийн гол орчмын хогийг цэвэрлэж, орон нутгийн иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн болон цагаан идээний худалдаа зохион байгуулсан юм.

Мөн долоодугаар сарын 19-ний өдөр гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх зорилготойгоор Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжинд "Монгол Олле" мэдээллийн төвийн Улаанбаатар хот дахь салбарын нээлтийг хийлээ. Тус арга хэмжээнд KOICA олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч, БНСУ-ын ЭСЯ-ны зөвлөх, КТО-Солонгосын аялал жуулчлалын байгууллагын Монгол дахь захирал, Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн нар оролцов.

Энэхүү Оллэ гэх тэмдэглэгээт маршрутын замын гол агуулга нь байгальд ээлтэй алхах үүднээс тогтсон зам зааж чиглүүлэх, зам дагуух нутгийн иргэдийн амьжргааг дэмжих үндсэн чиглэл ач холбогдолтой. БНСУ-д 2006 оноос хойш Жэжү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байна.