Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг үг хэлж байхад дэлгэцэнд доромжилсон утгатай бэлгэдэл үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп залуу консервативуудын чуулганд оролцож үг хэлсэн байна.

Трампыг тайзан дээр үг хэлж байхад арын дэлгэцэнд нь АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны бэлгэдлийг үзүүлжээ. Гэтэл энэхүү бэлгэдэл нь доромжилсон утга оруулж, гуйвуулсан дүрслэлтэй байсныг илрүүлсэн байна.

Чуулганыг зохион байгуулагчид энэ явдлыг санамсаргүй алдаа гэж тайлбарлаад хариуцсан ажилтныг ажлаас нь халжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн бэлгэдэлд цагаан толгойт бүргэд нэг савартаа мөчир, нөгөө савартаа багц сум атгаснаар дүрсэлсэн байдаг.

 

Тэгвэл гуйвуулсан бэлгэдэл дээр Оросын сүлдэнд байдаг хоёр толгойтой бүргэдийг гольфын цохиур багцалж атгасан байгаагаар дүрсэлжээ.

Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа ОХУ-ын эрх баригчидаас дэмжлэг авсан гэх яриа байдаг. Энэ сэжгийг хуулийнхан мөрдөн шалгаж байсан.

Мөн тэрээр гольфын хорхойтон бөгөөд ерөнхийлөгчийн албыг хашсан хугацааныхаа нэлээд хэсгийг гольф тоглож өнгөрүүлсэн гэх шүүмж яригддаг.

Эдгээрээс гадна АНУ-ын ерөнхийлөгчийн бэлгэдэл дээр “E pluribus unum” буюу латин хэлээр “олны дундаас онцгой” гэсэн үг бичээстэй байдаг юм.

Гэтэл хуурамч бэлгэдэл дээр “45 es un titere” буюу испани хэлээр “45 бол утсан хүүхэлдэй” гэж бичсэн байжээ.

Дональд Трамп бол АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч юм.

 

Эх сурвалж: BBC