Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар 16 жилийн дараа анхны цаазын ял гүйцэтгэх шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын холбооны засгийн газар 16 жилийн дараа анхны цаазын ял гүйцэтгэх шийдвэр гаргасныг тус улсын хууль зүйн яам зарлажээ.

Ерөнхий прокурор Уилльям Барр тус улсын шоронгуудын захиргаанд таван гэмт хэрэгтний цаазын ялыг төлөвлөх тушаал өгсөн байна.

Тэдгээр гэмт хэрэгтнүүд нь аллага үйлдсэн, хүүхэд болон өндөр настныг хүчиндсэн этгээдүүд байгаа ажээ.

Цаазын ялуудыг 2019 оны арванхоёрдугаар сар, 2020 оны нэгдүгээр сард гүйцэтгэх төлөвлөгөө гарсан байна.

АНУ хамгийн сүүлд 2003 онд 19 настай цэргийн амийг хөнөөсөн Персийн булангийн дайны ахмад дайчин 53 настай Луйз Жонсд цаазлах ял оноосныг гүйцэтгэж байжээ.

Энэ удаагийн ялтнуудыг цаазлахдаа тусгай тарилга хэрэглэх шийдвэр гарсан байна.

Одоогоор АНУ-ын 29 муж улсад цаазын ялыг зөвшөөрдөг. 1976 оноос хойш Техас муж 561 цаазын ял гүйцэтгэж, улсдаа тэргүүлсэн бол дараа нь Виржиниа (113), Оклахома (112) мужууд удаалжээ.

Одоо АНУ даяар цаазын ялтай 2,673 хоригдол байгаа гэнэ. Калифорни мужид хамгийн олон буюу 733 цаазын ялтан хоригдож байгаа. Гэхдээ тус муж 1976 оноос хойш 13 удаа цаазын ялыг гүйцэтгэж байжээ.

Жил бүрийн цаазын ял оноосон тоо 1998 оноос 2018 он хүртэл 295-аас 43 болж буурсан байна.

 

Эх сурвалж: BBC