Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Умард Африкийн Тунис улсын 92 настай ерөнхийлөгч Бэжи Каид Эссэбси өчигдөр өвчний улмаас нас баржээ.

Пүрэв гарагийн өглөө бие нь муудсан ерөнхийлөгчийг эмчийнх нь зөвлөснөөр цэргийн эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан байна.

Тэрээр өнгөрсөн сард хэсэг хугацаанд эмчлүүлсний дараа долдугаар сарын 1­-нд эмнэлгээс гарч байжээ.

92 настай Эссэбсиг улсын ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй дэлхийн хамгийн өндөр настанд тооцдог байв.

Тунист гарсан ардчилсан хувьсгалын үр дүнд 2011 онд тус улсыг 23 жил удирдсан дарангуйлагч Зине Эль Абедин Бэн Алиг төрийн эрхнээс зайлуулсан юм.

Үүний дараа 2014 онд Эссэбси Тунисын анхны ардчилсан замаар сонгогдсон ерөнхийлөгч болж байжээ.

Ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихгүй, шинэ залуу нэр дэвшигчдэд халаагаа өгнө гэж тэр дөрөвдүгээр сард зарлаж байв.

 

Эх сурвалж: CNN