Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүд газ үнэрлэх тохиолдол гарч байгаа тул эцэг, эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг зөвлөв

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

14, 15 настай хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

2019 оны долоодугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт "Хүүхдүүд газ үнэрлээд байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э/гурвуулаа эрэгтэй/ нар нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байсныг тогтоон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байгаа ажээ.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ байнгын хараа хяналтаа тавьж байх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг болоод хаана юу хийж байгаад хяналт тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Эх сурвалж: ЦЕГ