Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн малчид Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэхээ мэдэгдэв

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өмнөговь аймгийн малчид Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ.

Тус аймгийн Тост, Тосон бумбын нурууны  болох 896,524.44 га газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай орон нутгийн ИТХ-аар хэлэлцэж гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус газрыг Улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэвч Засгийн газрын эрхийн хүрээнд хилийн зааг тогтоох шийдвэрээр тус газарт багтаж байсан "South gobi trans” компанийн газрыг үлдээж, 730,000 га газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр дахин гаргасан байна. 

Уг шийдвэрийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэн өнөөдрийг хүртэл хүсэлт хүргүүлсээр байгаа аж.

"South Gobi Trans” компаний хууль бус үйл ажиллагааг хууль эрх зүйн мэргэжлийн баг бүрдүүлэн шалгасны үндсэн дээр хэд хэдэн зөрчил илрүүлжээ. 

  1. " South gobi trans” компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ. Үүнийг байгалийн баялгийг хууль бусаар олборлосон гэж үзэх юм. 
  2. Тус компаний байгал орчны нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй байхад олборлолт хийж эхэлжээ.
  3. Мөн тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 40.2 дахь заалтыг зөрчсөн. 

Соёлын өвийн тухай хуулийн 27.10-д зааснаар тухайн компанийг археологийн хайгуул судалгаа хийлгээгүй тохиолдолд газрын зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болдог. Гэвч нэр бүхий эрдэмтэн хуйвалдан, ховор олдворуудын талаар сумын байцаагчид хуурамч баримт бүрдүүлэн өгсөн байна. Гэтэл ашигт малтмалын талбай дээр нь хэдэн мянган жилийн настай олдворууд байгаа аж. 

Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын ИТХТ Б.Дэжид “South gobi trans” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг түдгэлзүүлж өгнө үү гэж салбарын яаманд хандсан ч өнөөг хүртэл шийдээгүй. Тиймээс Н.Цэрэнбат сайд газрын даргадаа ямар арга хэмжээ авахаас хамаарч бид шүүхэд хандах эсэхээ шийднэ" гэдгээ мэдэгдлээ.