Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад валютын нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 24-нийг дуустал нийт 7.5 тонн үнэт металл буюу алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5% буурсан үзүүлэлт болж байна. 

Он гарсаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 412 кг, Баянхонгор аймаг дахь салбар 268 кг үнэт металл тус тус худалдан авчээ. 

Ийнхүү 7.8 тонн алт худалдан авсан нь гадаад валютын нөөцийг 259 сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна. 

Ингэснээр Монгол Улсын гадаад валютын нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрлээ.